***
Эхнэр нь нөхөр дээрээ ирээд “Сүүлийн хэдэн жил намайг шаналгаж байгаа толгойны өвчинг санаж байна уу? Одоо бүрмөсөн арилсан.”
“Одоо зүв зүгээр үү, Юу болоов?” хэмээн нөхөр нь асуув.
Эхнэр хариулав: “Мэрги намайг ховсдогч дээр очихыг зөвлөсөн юм. Тэгтэл тэр намайг тольны өмнө зогсоод
“Би толгойны өвчингүй,
Би толгойны өвчингүй,
Би толгойны өвчингүй!” хэмээн давтан хэлэхийг зөвлөсөн юм.
Энэ нь ч амжилттай болж өвчин маань арилсан.”
Болж дээ.”
Эхнэр нь үргэлжлүүлээд “Чи сүүлийн үед орондоо их л тааруу болох боллоо, тэр ховсдогч дээр очоод үзвэл ямар вэ?”
Нөхөр нь санал нэгдээд түүн дээр очив.
Уулзалттай амжилттай болсон хэмээгээд гэртээ орой ирэнгүүтээ л хувцасаа тайчин эхнэрийгээ унтлагын өрөөндөө дуудан орон дээрээ хэвтүүлээд “Битгий хөдлөөрэй, би удахгүй” гээд босоод явчихав.
Угаалгын өрөөнд ороод хэдэн минутын дараа гарч ирэн урьд хожид байгаагүй жаргалыг эхнэртээ эдлүүлэв, эхнэр ч ихэд баярлан түүний сайн байсныг магтав.
Нөхөр нь “Бүү хөдлөөрэй, би удахгүй” хэмээгээд угаалгын өрөөндөө ороод эргэж гарч ирээд өмнөхөөсөө сайн ажилаа хийсэнд эхнэр нь сэтгэл хангалуун хэвтэнэ.
Нөхөр нь дахиад л “Бүү хөдлөөрэй, би удахгүй” хэмээгээд угаалгын өрөөнд орчихов.
Эхнэр нь юу хийж байгааг нь сонирхоод хартал нөхөр нь толины өмнө зогсчихсон
“Тэр миний эхнэр биш,
Тэр миний эхнэр биш,
Тэр миний эхнэр биш!”
***
Эхнэр өглөөний цайгаа бэлдээд нөхөртөө зориулан өндөг шараад зогсч байв.
Гэнэт нөрөх нь гал тогоонд орж ирэв.
“Болгоомжтой,” “БОЛГООМЖТОЙ! Масло нэмэх хэрэгтэй! Ээ БУРХАН минь!
Чи нэг дор хэтэрхий ихийг хийж байна шүү дээ. ХЭТЭРХИЙ ИХ! Багасга! ЯГ ОДОО БАГАСГААЧ!
Бидэнд масло хэрэгтэй. Ээ БУРХАН минь! Бид хаанаас дахиад МАСЛО АВАХ ВЭ?
Наалдлаа шүү дээ! Болгоомжтой бай, БОЛГООМЖТОЙ! Би БОЛГООМЖТОЙ БАЙ гэж байна ш дээ!
Чи хоол хийхдээ намайг ХЭЗЭЭ Ч сонсдоггүй. Хэзээ ч үгүй, хурдан унтраа!
Чи ГАЛЗУУРАА ЮУ? Ухаанаа АЛДАА ЮУ? Битгий давс хийгээд байгаач.
Чи дандаа давс хийхээ мартдаг ш дээ. Одоо давсаа хий хий. ХУРДАН ДАВСАА ХИЙГЭЭЧ!!!”
Эхнэр нь түүнрүү хараад. “Чи галзуураа юу, намайг хэдхэн өндөг шарж чадахгүй гэж бодоо юу?”
Нөхөр нь тайвнаар хариулав, “Би зүгээр л намайг машин жолоодож байх үед ямар байдгийг л харуулах гэсэн юм.”
***
Өнгөрсөн жил 1000 метрийн гүнд ухалт хийж телефон утасны шугамны тасархайг Шведийн судлаачид олж тогтоожээ. Иймээс тэдний өвөг дээдэс нь 1000 жилийн тэртээ телефон утасны сүлжээг ашигладаг байсан нь нотлогдов гэсэн мэдээ сонинууд дээр нь нийтлэгдэв.
Шведийн мэдээний дараа тун удалгүй Английн сонин дээр: Английн судлаачид 2000 метрийн гүнд ухалт хийж оптик кабелийн тасархай олдсон тул Английн эрхэм дээдсүүд 2000 жилийн тэртээд Шведүүдээс 1000 жилийн өмнө өндөр технологийн дижитал холбоог ашиглаж байсан нь тогтоогдлоо, гэсэн мэдээ нийтлэгдэв.
7 хоногийн дараа Малайзын сонин дээр мэдээ нийтлэгдэв. 5000 гүнд Малайзын судлаачид ухалт явуулав. Юу ч олсонгүй, тэгэхээр Малайзын эрт дээр үед амьдарч байсан хүмүүс wireless технологи ашиглаж байсан нь тодорхой боллоо хэмээв.