2007-09-05
Ч. Чимэдцэрэнгийн vл хөдлөх эд хөрөнгийг илрvvлж, дансалж дуусчээ

Урьд хожид байгаагvй их vнэд хvргэж зарлаа хэмээн Төрийн өмчийн хорооныхны хөөрцөглөөд байсан банкнаас нь олон тэрбум төгрөг дутаж нэлээд шуугиан дэгдээсэн.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, Хадгаламжийн банкнаас 12.4 сая ам.долларыг зувчуулсан Ц.Чимэдцэрэнгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусч байгаа гэнэ. Тэрээр ахлах нягтлан бодогчийн ажилдаа туйлын дуртай "vнэнч" байсны шалтгаан нь их мөнгөний vнэр байсан нь баримтаар хөдлөшгvй нотлогдсон. Мөнгөний амтад хэт шунасан залуугийн булхайг илрvvлсэн "Чингэс хаан" банкны захирал С.Громов Төрийн өмчийн хорооныхныг залхааж буй аж.

Худалдаж авсан банкнаас нь олон сая ам. доллар сох дутсан болохоор "бараа"-гаа зарсан эзэнтэй нь ярихаас өөр аргагvй. Мөнгө нэхэх С.Громовын хvсэлтийг ямар нэгэн аргаар хурдхан барагдуулах талаар арга хэмжээ авч өгөхийг Төрийн өмчийн хорооныхон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд удаа дараа хvсэлт гаргасан боловч нааштай хариу сонсч чадаагvй гэнэ. Улс төрийн тоглолтуудыг илvvд vзсэн УИХ-ын гишvvдийн хувьд энэ асуудлыг хэлэлцэх цаг байгаагvй учраас Төрийн өмчийн хорооныхны хувьд дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хатуу гэгч болоод буй.

"Чингэс хаан" банкны захирал С.Громовын нэхэл хатуу зан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхны тоомжиргvй байдал Төрийн өмчийн хорооныхныг хvндэвтэрхэн байдалд оруулаад байгаа аж. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийн хэрэг хурдхан шийдвэрлэгдээсэй гэж залбирах нь холгvй байгаа бололтой. Төрийн банкнаас луйвардсан мөнгөөрөө Өмнөд Солонгост очиж, мөрийтэй тоглосныг нь цагдаа нар шалгаж тогтоосон. Ц.Чимэдцэрэнг Хадгаламжийн банкнаас луйвардсан мөнгөөрөө бvгдийг нь мөрийтэй тоглоомд vрсэн гэсэн яриа ч дагалдсан.

Сэтгэцийн өвчтэй л биш бол тэр их мөнгийг ганцаараа мөрийтэй тоглоомд урсэн гэдэгт олон хvн эргэлзэж байсан. Цагдаагийн байгууллагын ажилтнууд тvvний vл хөдлөх хөрөнгийн илрvvлж, дансалж эхэлсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ц.Чимэдцэрэн луйвардсан мөнгөө бvгдийг нь мөрийтэй тоглоомд цацчихаагvй бололтой. Тэрээр ашигт малтмалын хэд хэдэн лицензийг эзэмшихээс гадна Баянзvрх дvvрэгт орших "Хамелтон" зочид буудлын нууц ноёнтон гэх яриа байна.

Vvнээс гадна баар, зоогийн газар, жуулчны бааз гээд хэд хэдэн объектыг эзэмшдэг гэнэ. Хэдийгээр мөрийтэй тоглоомд "нугасгvй" нэгэн байсан ч гэлээ Ц.Чимэдцэрэн 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшихийг санаархаж байсан болохоор луйвардсан мөнгөөрөө vл хөдлөх хөрөнгө багагvй худалдаж авсан гэж гэрийнхэн нь болон найз нөхөд, танилууд нь мэдvvлсэн аж.

Төрийн мөнгөөр "гараа угааж" байхдаа найз нөхөддөө өгсөн vл хөдлөх хөрөнгvvдийг ч цагдаагийнхан олж тогтоосон сурагтай. Шvvхийн шийдвэр гараагvй тохиолдолд Ц.Чимэдцэрэнгийн нэр дээр данслагдсан эд хөрөнгийг зарж, борлуулах эрхгvй. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийг хэргийг шvvх хурлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн сураг байна. Шvvхээс шийдвэр гарсны дараа тvvний гэх хөрөнгийг зарж, борлуулж, Хадгаламжийн банкнаас дутсан мөнгийг нь төлvvлэх аж.

Бичсэн: Zaluu | цаг: 10:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 554 удаа уншигдсан.







:-)
 
xaax