2007-09-05
Төр яаж мөхдөг вэ?
Хvний иргэншлийн тvvхэнд хамгийн удаан тогтсон төр бол эртний Мисирийнх. Эртний Египет ч гэдэг. Тэд бичиг vсэгтэй байсан учир тvvх намтрыг нь нэлээд тод гаргаж ирж чадсан. Египтийн төрийн тvvх манай тоолол хvртэл хэдэн мянганыг элээжээ. Эртний герегийн жуулчин аврага пирамидийг vзээд “цаг хугацаа пирамидаас айдаг” гэж хэлж байжээ. Тvvнээс хойш дахиад хоёр мянга гаруй жил өнгөрчихөөд байна шvv дээ. Харин эдгээр пирамид нь өөрөө Египтийн гайхамшигт иргэншлийг мөхөөсөн юм даа. Египтэд гадны дайсан гэж байсангvй. Нил мөрний vржил шимт хөндий тариа буудайг батлагаатай vржvvлнэ. Жилийн тодорхой vед vерлэдэг Нил нь усаа татсаны дараа бордоод бэлэн болгосон тариан талбай vлдээнэ.

Нил мөрний дээгvvр салхи vргэлж урсгал сөрөн салхилдаг учир аль ч тал руу нь усан тээвэрт нэн чөлөөтэй тааламжтай нөхцөл бvрджээ. Өнөөгийн Каир хотын орчимд буй аврага хэдэн сац суврагыг Египтийн сvvлчин фараон нар босгожээ. Биентэйгээ өрсөлдөж улам vнэтэй улам өндөр, улам тансгийг босгож гарав. Одоогийн хэлээр хэлэх юм бол хэдхэн жилийн дотор улсынхаа бvх нөөц болон төсвөө бvрэн барсан гэсэн vг. Өөрөөр хэлбэл Египтийн төрийг Египтийн төр баригчид өөрснөө мөхөөсөн гэсэн vг. Боолчууд нь ч биш, гадны дайснууд ч биш.

Эртний Ром хэмээх домогт иргэншил яагаад гэнэт сөнөж орхив? Визгот, Хvн, Вандал, Герман, Сармат гээд vй олон дайсантай байсан ч тэдний хэн нь ч Ромыг дийлээгvй юм. Ром яагаад сөнөсөн тухай олон таамаг бий. Зугаа цэнгэл нь дэндсэн л гэж их ярьдаг. Хөнгөн цагаанаар хийсэн хэтэрхий их зvйл хэрэглэсээр байгаад нийтээр vргvйдсэн ч гэдэг. Тэр vед хөнгөн цагаан vнэтэй тансаг эдэд тооцогдож байж. Ром мөхөхийн vед арми нь мөнхийн дайсан Германаас ирсэн хөлсний цэргvvдээс бvрдэж байжээ. Юутай ч Ромын төрийг ромчууд өөрснөө мөхөөсөн. Ромоос хойш Европ мянган жил мухар сvсэгт баригдсан, соёлгvй, хөгжил дэвшилгvй бvдvvлэг vеийг туулсныг “харанхуй vе” гэж нэрлэдэг.

Хятадын тvvхэнд тохиосон хамгийн дэвшилтэт, тод төрийн нэг бол Мин династи юм. Дэлхийн тvvхэнд vнэхээр оршин тогтнож чадсан дөрөвхөн том эзэнт гvрний нэгэнд Мин улсыг Бзжинский оруулж тоолсон байдаг. Жэн Хэг тайганаар толгойлуулсан хэдэн мянган хөлөг онгоц дэлхийгээр хэрэн, испаничуудаас даруй 70 жилийн өмнө Америк тивийг нээж байлаа. Мин улс тухайн vедээ хvсвэл дэлхийг эзэлж чадахуйц хvчирхэг байв. Гэвч дотоод зөрчил, хий хардлага нь энэ улсыг хилээ тас хаахад хvргэж, хорвоогоос тусгаарлажээ. Улмаар дотроо ялзран, авилга учир тоймоо алдаж, хууль нь гууль болсоор эцэст ердийн нэг хулгайч дээрэмчин өөрийн бvлэгтэй ирж Бээжинг эзлэн энэ хvчирхэг гvрнийг унагажээ. Арга нь барагдсан цэргийн жанжингууд харь манж нараас тусламж гуйсан байна. Манж нар ирж дээрэмчдийг хөөсөн боловч өөрснөө гарсангvй Хятадыг тэр чигээр нь эзэлж орхилоо.


Тан, Сvн улсууд ч ийм байдлаар сөнөж байсан. Монголчуудын байгуулсан Юань гvрэнг унагасан хvн нь ердөө л нэг лам шvv дээ. Юань ийм л хэврэг болчихсон хэрэг. Хэн нэгнийг хаан болгох гэхээр эх нь эсэргvvцээд болгодоггvй байв. Учир нь хаан болсон хvн жилдээ хорлогдож vхдэг учир төрсөн vрээ харамлаж буй нь тэр. Юанийн сvvлчийн хаан Тогоонтөмөрийн хvv эцгийнхээ эсрэг хуйвалдааныг толгойлж байв. Хээл хахууль, авилга ч замаа алдсан. Чингисийн удмынхны бусад гvрнvvд ч авилга хээл хахууль, дотоод зөрчлийнхээ золиос болон унасан. Ил хаадын улс л гэхэд хаан болгон нь архиндаа тvлэгдэн хар залуугаараа vхэж байв.

Ойрын олон жишээ ч бий. Шах Пахлавигийн vед Иран маш баян хvчирхэг гvрэн болж байлаа. 1980 он гэхэд хөгжлийн төвшингөөр Английн зиндаанд очно гэж төлөвлөж байсан юм. Харин энэ он болохоос жилийн өмнө шашны тулгар vзэлтнvvдийн орчин vеийн Ираныг эзлэн хөгжлийн төвшинг нь эгшин зуур хэдэн зуунаар ухрааж орхив. Шахын дэглэм авилга, хээл хахуульдаа идэгдсэн байсан нь ард олны дургvйцлийг хvргэж эцэст нь сайжруулах гэсэн биш улам дордуулан vндэсний эмгэнэлт vетэй золгож орхилоо. Африкийн хамгийн том улс Нигери газрын тосны асар их баялагтай болсноор угийн угаавч хар ухамсар дорой нийгэм авилгадаа улам идэгдэн Төр нь жил болгон уг vндсээрээ солигдоно. Өөрөөр хэлбэл жил болгон төр нь мөхдөг гэсэн vг. Зөвлөлт төрийг гэнэт сөнөнө гэж хэн бодох билээ? Хагас зуун жил vргэлжилсэн хvйтэн дайн дийлээгvй л юмдаг. Нийгмийн шудрага бус байдалд илэрхий дургvйцсэн ард тvмэн “өөрчлөн байгуулна” гэсэн уриаг уухайлан хvлээж авснаар vл барам тун удалгvй ерөөс ийм төрийн оршин байх нь утгагvй болохыг ойлгожээ. Зөвлөлт төр өөрөө өөрийгөө идсэнээр дэлхий коммунизмаас эгнэгт чөлөөлөгдсөн билээ.

Олон гvрэн гадны халдлагын золиос болон сөнөж байсаан. Гэвч бараг ихэнх тохиолдолд өөрснөөс нь болж байв. Дунд Азид эгнэшгvй хvчтэй байсан Сартуул гvрнийг Чингис хаан ядах юмгvй цохисон нь дотоодын зөрчлийн уг шалтгаантай байв. Мохамед хааны эх хатан, шадар туслахууд нь, хvv Жалил ад Дин нар байнга зөрчилдөн алалдана. Эцэст нь догшин Чингисийн элч энгийн худалдаачдыг алсан төдийгvй, уучлал гуйлгуулахаар очсон элчийг нь доромжлон өджээ. Харийнхантай тулалдах цэргээ булаацалдан олон хэсэг болгож улам хэврэг болгожээ. 3-р Райх шиг хvчирхэг гvрэн Европт байтугай дэлхийд байсангvй. Германаас бусад нь хvн биш гэсэн Гитлерийн vзлээр зэвсэглэсэн Герман улс бvх дэлхийг өөрийнхөө эсрэг хандуулжээ. Напалеон хэчнээн аугаа байгаад өөрийнхөө эсрэг бvх Европыг босгож орхисон.

Нийгэм дахь шудрага бус байдал, vvний гадаад илрэл болсон авилга хээл хахууль нь ард олны дургvйцлийг хvргэснээр төр хэврэгшдэг бололтой. Унтарч буй дэн бахдмалдагийн нэгэн адил дотроосоо ялзарч буй төр улам улаандаа гарч тэр хэрээрээ улам эх оронч, ард тvмэнч, шудрага ёсч уриа лоозондоо дарагдана. Төрийг төлөөлж буй хэсэг нь живж буй онгоцноос амжиж юм гаргаж буй мэт даах хэрээрээ төрөө дээрэмдэн уралдаж гэр рvvгээ зөөцгөөнө. Төр их төлөв өвдөж нас бардаг.

Бичсэн: Zaluu | цаг: 10:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 570 удаа уншигдсан.







:-)
 
xaax