2007-09-05
Жорж Буш Иракаас цэргээ гаргахаа мэдэгдлээ

Иракт гэнэт айлчилсан Америкийн ерөнхийлөгч Жорж Буш "Иракт байдал хэвийн болж байгаа тул "ойрын хугацаанд цэргээ гаргаж эхэлнэ. Гэхдээ Иракт алба хааж байгаа цэргийнхэн Вашингтоны улс төрчид болон хэвлэл мэдээллийнхний үйлдлээс үл нөхцөл байдлыг харгалзан өөрсдөө шийдвэр гаргана" гэж мэдэгдлээ. Уг нь түүнийг Иракт нэмэгдэл хүч оруулах тухай мэдээлэх байх гэж хүлээж байсан тул энэ мэдэгдэл гэнэтийн явдал болж чадав.

Буш Иракт долоон цаг байхдаа америк цэргүүдийн өмнө үг хэлж, Америкийн цэргийн удирдлага болон Иракийн Засгийн газрын төлөөлөгчид, түүний дотор Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликит, тэрчлэн Анбар хязгаар нутгийн омгуудын тэргүүн нартай уулзсан юм.
Буш анх удаа Иракаас америк цэргүүдийг гаргах тухай мэдэгдсэн ч хэдий хэмжээний цэргийг, хэзээ гаргахыг тодруулсангүй.

Өнгөрсөн сард Буш Иракт 30000 цэрэг нэмж илгээх тухай хүсэлт сенаторуудад тавьж байсан бол одоо Цагаан ордон бодлоо өөрчилжээ. Англичууд Бушийн хүсэлтийг үл хайхран Басраас гарсан явдал түүнийг их уурлуулсан гэдэг. Мөн түүний энэ шийдвэрт Конгресс дэх Ардчилсан намынхан, бас Бүгд найрамдах намын зарим нэртэй улс төрчдийн шахалт нөлөөлсөн бололтой.

Бичсэн: Zaluu | цаг: 10:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 536 удаа уншигдсан.







:-)
 
xaax