2007-08-30
Дээд зэргийн vрийн шингэнтэй “азарга” хайгч Сандра Баллок

Сvvлийн 10-аад жилд 20 гаруй кинонд тоглож 15 сая доллар өвөртөлж. 70 амраг сольсон энэ бvсгvй аз жаргалаа олтол багагуй "юм vзсэн" нэгэн.

1994 оны 9-р сард Америкт "Хурд" кино анх гарсны дараа орон даяар Сандра Баллок гэгч хvvхнийг сонирхох давалгаа эхэлсэн байна.

Багшийнхаа байшинг тойрч нvцгэн гvйсэн нь...

Сандра уг нь дуурийн дуучин, ядаж төгөлдөр хуурч болох ёстой байлаа. Тvvний ээж болох алдарт Зальцбургийн дуурийн театрын "примадонна" Хельга Баллок яг ингэж мөрөөдөж байжээ. Гэвч Сандрагийн мөрөөдөл талаар болж эцэг эх нь салахад тэрээр аавтайгаа Америкт vлджээ. Америкт амьдрахад тvvнд их хэцvv байлаа. Сандраг ангийнхан нь герман хиам хэмээн хочилж элдвээр доромжилдог байлаа. Гэхдээ ичиж нэрэлхэхийг мэддэггvй зоригтой охин удалгvй сургуульдаа тун нэр хvндтэй болжээ. Гэхдээ тэрээр онц сурлагаараа биш харин өндөр мөнгөөр бооцоо тавин багшийнхаа байшинг тойрон нvцгэн гvйж мөн өөртөө таалагдсан хөхөвчийг дэлгvvрээс хулгайлж байж нэр хvндтэй болсон байна. Дөнгөж 19 настай байхдаа Сандра гэнэт нөхөрт гарчээ. Тэр нь зvгээр ч vгvй тухайн vедээ алдартай байсан Америк жvжигчин Жан-Мишель Винсент байлаа. Харамсалтай нь тэд есхөн cap амьдраад салжээ.

Алдарч эрсийн ангууч бvсгvй....

Нөхрөөсөө салснаас хойш олон удаагийн татгалзсан хариу ирсний эцэст тэрээр "Каратель" хэмээх тааруухан кинонд жижиг дvр бvтээх боломжтой болжээ. Vvнийхээ шагналд Сандра 752 доллар авсан гэдэг. Харин 1993 онд тvvнийг "Сvйтгэгч" гэдэг супербоевик кинонд тоглуулснаар кино нь ч хит болж Баллок гэдэг нэр киночдын сонорт хvрч эхэлжээ. Ийнхvv нэр алдартаа дасч амжаагvй шахам байхад нь Сандраг "Хурд" киноны гол дvрд тоглуулахаар шийдсэн мэдээ ирлээ. Тvvний хамтран тоглогчид нь алдарт Кеану Ривз, Дэннис Хоппер нар байсан ч алдар, нэрийн 90 хувийг Сандра хvртсэн юм. 30 настай, нэг их олны танил биш бvсгvй ганц хоногийн дотор Америкийн хамгийн секс имижтэй, хvvхлvvдийн нэг болжээ. Зураг авалтын vед Сандра хамтран тоглогч, Кеану Ривзд ухаан алдатлаа дурласан билээ. Тэд vргэлж л тэврэлдэн vнсэлцэж байдаг байсан бөгөөд кино зураг авалт дуусахад тэр хоёрын дурлал ч төгсгөл болсон гэдэг. Гэтэл Сандра Баллокийн менежер болон найруулагч Ян Дә Бонтын тооцоолж байснаар 300 сая доллар олж, суперхит болох байсан "Хурд-2" кино бvрэн сvйрэлд оржээ. Уг кино дөнгөж 47 сая доллар олсон бөгөөд кино шvvмжлэгчид Сандра Баллок 12 сая долларын шагналынхаа аравны нэгийг ч авах ёсгvй байсан гэдэг дээр санал нэгдэж байв. Vнэхээр ч энэ кинонд бvтээсэн дvрээ тэрээр өөрийн хамгийн муу дvр хэмээдэг. Гэхдээ vvнд зураг авалтын vеэр мөн л хамтран тоглогч Жэйсон Патрикт сvрхий дурлачихаад байсан нь нөлөөлсөн гэлтэй.

Уг нь энэ дурлал эхлэхдээ сайхан байлаа. Нэгэн өдөр тэд хамтдаа усан онгоцоор явж байгаад усанд унаж осолдох шахсан Сандраг Жэйсон аварчээ. Яг тэр vед Сандра банзал дотроо дотоожгvй явдаг болохыг сэтгvvлчид мэдсэн гэдэг. Амийг нь аварсан Жэйсонд талархлаа илэрхийлэхээр Сандра гэрт нь ирж тэд өглөө болтол хамт байжээ. Уг нь энэ бvхэнд нэг их сvйд болоод байх юм байхгvй л дээ. Гэтэл яг тэр vед Сандра тааруухан жvжигчин Мэтью Макконахитай vерхдэг байсан юм. Иймээс ч Сандра зураг авалт дууссаны дараа тэдний аль нэгтэй нь холбоогоо таслах шаардлагатай байлаа.

Гэвч тэрээр алтан дундажийг барихаар шийдэж, хоёулантай нь зэрэг хамт амьдрахаар болжээ. Ажлын өдрvvдэд Лос Анжелест тvvнтэй Мэтью хамт байдаг бол амралтын өдрvvдэд Сандра Техасын Остин хотод Патрик дээр очдог байлаа. Хэсэг хугацаанд ингэж нууцаар амьдарч vзсэний эцэст энэ байдлаас уйдсан Сандра залууст жирэмсэн болсон гэж хэлээд vзжээ. Гэтэл гайхмаар нь нөгөө хоёр нь ор сураггvй алга болчихож. Тэгээд хайсаар байгаад Патрикийг Ирландкае, Мэтьюг Мексикийн Акапулькогоос олжээ. Уурлаж бухимдсан Сандра тvvнээс хойш эрчvvдтэй дахиж зууралдалгvй ганцаар амьдрахаар шийдсэн боловч нэг их удалгvй Бен Аффлектай холбогдчихжээ. Гэсэн ч залуу эртэй vvсгэсэн дотны харьцаа нь төдөлгvй хэрvvл, хардалтаар vгvй болсноор "хөгшрөх араандаа" орсон Сандра эрчvvдийг эрээ цээргvй гэмээр ангуучлах болов.

Хуучнаа эргэн дурсав

Тvvний сахилгагvй бас сониуч зан олон эрчvvлийн хорхойг хvргэж тvvнтэй нэг оронд орохыг туйлаас их хvсэж байлаа. Гэхдээ Сандрад нэг сайн тал байсан нь тэрээр нэг удаа учирсан залуугаа сайтар сонгодог бөгөөд тааламжгvй нэг л зvйл гарвал харьцаагаа тасалж чаддаг байлаа. Vvнийг нь ч мэдсэн vv эрчvvд тvvнтэй учир ургуулчихаад сонирхол нь буураад ирэхээрээ ямар нэгэн алдаа зохион хөөгддөг эсвэл хаягддаг байлаа.

Одоогоос хэдэн жилийн өмнө Сандра Баллок хамаатнууддаа хvvхэдтэй болохоор шийдсэнээ хэлжээ. Хамгийн хачирхалтай нь ингэхийн тулд тэрээр маш сайн чанарын /генийн/ vрийн шингэнтэй мундаг сайхан эр хайж байгаагаа дуулгасан явдал байлаа. Яагаад гэхээр тvvний хvvхэд бусдаас ухаалаг бас хөөрхөн байх ёстой гэнэ. Ингээд тэрээр vрийн шингэнийн ангаа эхэлжээ.

Эхлээд тэрээр Тэйт Донованыг эргvvлж эхэлсэн боловч өөрийнхөө азгvй амьдралын тухай өдөр шөнөгvй ярьж байдаг эртэй Сандра удаан тэссэнгvй. Дараа нь эргээд Макконахитайгаа уулзах гэсэн боловч цаадах нь тvvний саналыг хvлээж авсангvй. Ингээд нарийн арга сvвэгчлэн байж Америкийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг, аварга том Трой Экмантай явалдаад vзжээ. Гэсэн ч Сандра "Канадын нийслэл гэж ямар хот байдгийг мэдэхгvй хvнтэй би юу ярих вэ" хэмээн бас хаяж орхив. Эцэст нь Сандра Техас муждаа ч сайнд тооцогддоггvй кантри дуучин Боб Шнайдертай учирлаа. Гэтэл Шнайдер, ядаж найз болох гэж байгаа бvсгvйнхээ адил өндөр нэр алдарт хvрч байж хvvхдийн тухай ярина гээд тvvнийг огт хавьтуулахгvй байлаа. Ингээд Шнайдерийг хэзээ сайхан хувцаслахыг нь харахыг тэвчихгvйгээ Сандра сайн ойлгожээ.

Ийнхvv Холливудын нэгэн сайхан эмэгтэйгийн өнгөрvvлсэн амьдралын зах зухаас дурдахад ийм л байна. Vнэхээр ч дээд зэргийн vрийн шингэн хvнд хэрэгтэй л байлгvй яахав. Гэхдээ тэр болгоныг өөр дээрээ туршаад байвал ч.. Ингэхэд ер нь та ч гэсэн сайн "барааны" эрэлд гарвал яасан юм бэ? Тэд болоод байхад бид яагаад болохгvй гэж.

Урагшаа хvvхнvvдээ. Хөөе, хөөе тоглож байхад та нар хаачих нь вэ? Зогсоцгоогоорой, тэд бол Барууныхан шvv.

Бичсэн: Zaluu | цаг: 12:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 2396 удаа уншигдсан.







:-)
 
xaax