Энд бичигдсэн зvйлvvд нь хэн бvхний мэддэг зvйл мэт санагдана. Гэхдээ мэдсээр атлаа бид яагаад ч юм биелvvлдэггvй. Тэгвэл эдгээрийг ахин нэг удаа анхааралтай уншаад заримыг нь ч болов биелvvлээд vзээрэй. Амьдрал чинь улам олон өнгөтэй болох вий. Та хоёр аз жаргалтай амьдрал хvсэн ерөөе.
1. Хамтдаа яваад сексийн тухай хэд хэдэн сэтгvvл, аятайхан эротик кино худалдан ав. Хамт явж, харилцан ярилцаж хэн хэнийхээ хvслийг харгалзан vзээрэй.
2. Сексээ эхлэхдээ ээлж ээлжээр, хувцсаа аль болох удаанаар тайлж, бие биедээ сайхан vнэртэй биеийн тос тvрхэн иллэг хийж өг. Биеийн бvх л хэсгийг зөөлөн илэхдээ бэлгийн эрхтнvvддээ онцгой анхаарал хандуулаарай.
3. Хамт хэвтэж хvн бvр өөртөө гар хангалга 3 минут хийгээд, дараа нь хамтрагчдаа гар хангалга хийхэд нь тусалж 5 минут зарцуулаад, дахин өөрөө хий. Хайрт чинь өөрийгөө аятайхан болгож, хэрхэн таашаал авч байгааг сайтар ажиглаж суралц. Энэ нь эргээд таныг тvvнийгээ илж таалахад чухал хэрэгтэй.
4. Ээлжлэн, мөн 3 минут орчим хугацаанд бие биенийхээ бэлэг эрхтэнг амаараа таал. Ингэхдээ ичиж зоволгvй шударга хандаж, өөрт чинь яавал аятайхан байгааг хэлж өг.
5. Мөн хамтдаа явж секс тоглоомууд худалдан ав. Хvн бvрт ядаж 2 ширхэг байх хэрэгтэй. Секс хийх vедээ тэднийгээ ашиглаж, алийг яаж хэрэглэвэл хайртад чинь аятай байгааг мэдэж ав.
6. Сексийн тухай мөрөөдөл, янз бvрийн бодлоо хуваалцаж, харилцан ярилцаад хоёуланд чинь таалагдаж байгаа, биелvvлж болохыг нь амьдрал дээр заавал хэрэгжvvл.
7. Зэрэгцэн хэвтээд бэлгийн замын эрхтнvvдийн булчин чангаруулах дасгалыг хамтдаа хий. Жишээ нь бvсгvйчvvд vтрээгээ чангалж суллахдаа зориулалтын хэрэгсэл, чичиргээд аппарат ашиглах, тvvнийг vтрээнээсээ тvлхэн гаргах юм буцаан оруулах, чангалж суллах гэх мэт. Ингэхдээ залуугаа туслахыг хvс.
8. Сексийнхээ vед хайрт чинь чамайг өмсөөсэй гэж хvсч байгаа тэр сэтгэл булаам хувцсыг нь өмс.
9. Өглөөгvvр секс хийхдээ ээлжлэн хэн нэгнийхээ хvсэлд захирагд. Өглөөжин нvцгэн байж, тухайн өдрийн “эзэн, эзэгтэй”-дээ бvх талаар vйлчлэх хэрэгтэй.
10. Хамтдаа аль болох хурдан гар хангалга хийж дур тавь. Дараа нь тvvнээс илvv хурдан хугацаанд бие биенээ дур тавиулж чадах нь уу гэдгээ vз.
11. Өнөөдөр унтлагын өрөөндөө биш, өөр хаана ч хамаагvй газар секс хий.
12. Өнөөдөр хамтдаа сайхан vнэртэй ваннанд хамт орж, бие биенийхээ бие, толгойг угааж, мөн бэлэг эрхтний vсийг нь хус.
13. Усанд байхдаа тунгалаг усанд бие биенийхээ нууц газрыг харж, гараараа илж таал.
14. Сексийг аль болох удаан хийж бай. Та хоёрт цаг хугацаа зөндөө байна шvv дээ. Нохойд хөөгдсөн мэт битгий яарч бай.
15. Нэг удаа ч бол зориг гаргаж, урд өмнө нь хийж байгаагvй vйлдэл хий. Хайртынхаа хамгийн дуртай секс мөрөөдлийг нь биелvvлсэн ч болох юм. Магадгvй та дургvй байлаа ч, тvvнийг дахин хэзээ ч давтан хийж чадахгvй байлаа ч хамаагvй. Ганц л удаа хэзээ ч мартамгvй шөнийг бий болго.
16. Тус тусдаа сексийн өдрийн тэмдэглэл хөтөл. Харин сар юм уу, хуримын дараах бал сар юм уу, хэсэг хугацааны дараа хамт суугаад тулгаж унш. Ингэхдээ чин шударга хандаж, хэзээ, ямар vед сайхан байсан, хэзээ яагаад амжилтгvй байв, юунаас болоод дур таашаал аваагvй гэх мэтээ нэг бvрчлэн vнэнээр нь бичих хэргтэй.
17. Хайртаасаа өөрийнхөө сексийн тухай бодол мөрөөдлийг битгий нууж бай. Ингэхгvй гэж өөртөө амалж, vvндээ хvрч бай.
18. Та ч, таны хамтрагч ч секс бvртээ цоо шинээр хандаж, өөрийн бvхий л бололцоог бvрэн ашиглаж, учрал бvрээсээ дээд зэргийн таашаал авахыг хичээж бай.