2007-08-10
Өөрийгөө хангах буюу гар хангалга
Гар хангалгыг мастурбаци гэж нэрлэнэ. Энэ бол физиологийн хувьд хэвийн үзэгдэл бөгөөд эрчүүдийн 95%, эмэгтэйчүүдийн 89 % ихэнхдээ гар хангалга хийдэг гэсэн статистикийн тооцоо байдаг байна. Голдуу хүмүүс мастурбацийг далд байдлаар хүлээн зөвшөөрч, маш ёс суртахуунгүй хэмээн үзэж иржээ. Хуучин IX зуунд гар хангалгыг эмч нар буруутгана, хүний эрүүл сэтгэхүйг устгах хор нөлөөтэй, гар хангалга хийдэг эрчүүдийг эмчлэхийн тулд зөвхөн бэлэг эрхтэнийг нь тайрч авбал бүрэн эмчлэгдэнэ хэмээн үзэж байжээ. Харин одоо бол хэвийн үзэгдэл бөгөөд залуусын эрүүл мэндэд сайнаар нөлөөлж болох талаар ярилцаж байна.
 
    Австралийн бүлэг эрдэмтдийн судалгаагаар 20-50 насны эрчүүд тухайн насны хэмжээнээсээ илүү олон удаа дур тавих нь /эякуляцийг олон дахин мэдрэх нь / түрүү булчирхайн хавдар үүсэхэд саад болдог гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнд орь залуу нас болох 20-д насанд бүүр ч илүү нөлөөтэй гэнэ. 2003 онд Олон Улсын Түрүү Булчирхайн Нийгэмлэгийн Мэдэгдэлд эр хүн долоо хоногт 5 с илүүтэй эякуляцийг мэдрэх нь хожуу насандаа түрүү булчирхайн хорт хавдраар 1/3 дахин бага өвчилдөг гэжээ. Энэ судалгаагаар олон дахин дур тавих нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн хуучны үзэлтэй зөрчилдөж байгаа хэдий ч тэр үед эрдэмтэд зөвхөн эякуляцийн тоонд анхаарлаа хандуулдаггүй байжээ. Тэдний үзэж байснаар гар хангалгын ач холбогдлыг тайлбарлахдаа: Хүн ганцаараа бэлгийн таашаал авах нь чухал болохоос хэр олон дахин дур тавьж байгаа нь онц биш гэжээ.
 
    Австралийн судлаачдын үзэж байгаагаар бэлгийн замаар дамжин халдварладаг олон төрлийн халдварууд түрүү булчирхайн хавдарын суурь болж өгдөг, харин гар хангалга бол үрийн шингэн дамжуулагч гуурсад хуримтлагдсан бодисыг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэснээр хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг гэжээ. Учир нь үрийн шингэн дамжуулагч гуурсад зогсонгошил үүсэхээр хавдарын бодис хуримтлагдах магадлал ихсэдэг байна гэжээ, /Канины судлаачдын нотолсноор тамхинд агуулагддаг хорт хавдарыг үүсгэгч бодисууд хорт бодисууд түрүү булчирхайн шингэнд бас агуулагддаг болохыг тогтоожээ Миний үзэж байгаагаар бол гар хангалга эр болон эм хүмсүүдийн бэлгийн таашаал авах хамгийн аюулгүй болон зарим талаараа ашигтай байж болох арга бөгөөд хэт их хийгээд, түүнийхээ боол болвол ядаргаанд орох талтай.
 
    Ингэхээр мастурбаци бол эрүүл мэндэд ашигтай бөгөөд хэрэв эдгээр Австрали эрдэмтэд болон судлаачдын судалгаанууд батлагдвал эмч нарын түрүү булчирхайн хавдараас урьдчилан сэргийлэх зөвлөлгөөнд гар хангалга орох нь лавтай болох юм.
Бичсэн: Zaluu | цаг: 12:32 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 689 удаа уншигдсан.







:-)
 
xaax