2007-08-10
Хөх даалимбан бандааш
 Будаанд явсан жолооч нөхрөө
    Буцаж ирэх сураг сонсоод
    Тэнгэр өнгөтэй цэнхэр торгоор
    Тэр өдөртөө бандааш эсгэлээ
   
    Ачаатай машин дээр гарна хэмээн
    Алцай юугий нь уужуухан эсгэлээ
    Айлын авгайд ордогий нь бодоод
    Амных нь резинийг нь сулхан зангидлаа
 
    Үргэлж нойтон явдгий нь бодож
    Үнэгний арьсэн живх тавьлаа
    Эгц урагш нь босдогийг нь бодож
    Энгэр талд нь хатуулга хийлээ
 
    Оюутан охид эргүүлдгийг нь бодоод
    "Олимпийн Миша" ташаанд нь шаглалаа
    Олон хоногоор аялдгийг нь санаад
    Оёдлыг нь дагуулж дуст цацлаа
 
    Орилогнох мотоциклийн дуу сонсогдож
    Оройхон хэрд хадам аав ирэв
    "Шал согтуу айлд хэвтэж байна" гэж
    Шаналсан дуугаар аав өгүүлэв
 
    "Ягаан Гажидынд л хэвтэж байгаа" гэхээс
    Яахаас ч буцахгүй омог бадрав.
Бичсэн: Zaluu | цаг: 12:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 785 удаа уншигдсан.







:-)
 
xaax