2007-08-10
ООО шvлэг

Өвгөн оюутны дурсамж

Ленатай би нэг удаа унтсан юм

    Лена надад их тус болсон юм
    Харь хол огт явж үзээгүй намайг
    Харин Ленатай унтсан гэхэд хүмүүс гайхдаг юм
 
    Орос, Монгол оюутнууд "Фестивальдаж"
    Олуул бужигнаж байсан цаг юмсан
    Хундага тавилгүй архи хөнтөрч
    Хутга тавилгүй колбаса зүсч байсан үесэн
 
    Хүндэрсэн толгойгоо усанд дүрж сэргээхээр
    Хүйтэн горхины хөвөөнд би ганцаар очсон юм
    Араас минь гэнэт нэг хүн тэвэрч авахад
    Айсандаа би огцом эргэлээ
 
    Нүд нь талимаарч үс нь сэгсийсэн
    Нүцгэн шахуу Оросыг хараад
    Алмас ч юм уу, шулмас ч юм уу гэж
    Анхандаа би балмагдсан ч гэлээ
 
    Эм хүний дор орж унавал азанд муу гэсэн
    Эвгүй бодол сэтгэлд гялсхийж
    Барьж аваад тонгорч орхитол
    Байдаггүй шүү булт үсрээд дээр минь гарчихлаа
 
    Эцсийн хүчээ шавхан байж, дороо хийгээд
    Эгэм рүү нь, хүзүү рүү нь хэд хэд үнслээ.
 
    Цэнхэр нүдэн орос бүсгүйтэй
    Цэнгэлийн дээдийг тэгэж нэг эдэлсэн юм
    "Та тун сайн хүн юм, намайг хангаж өглөө
    Танилцъя, миний нэр Лена" гэж тэр хэллээ
 
    "ВТ" асаан тамхилж, водка задлан тулгаад
    Бид хоёр хагацаж ядан салсан юм
   
    Ленатай би нэг удаа унтсан юм
    Лена надад их тус болсон юм
    Харь хол огт явж үзээгүй намайг
    Харин Ленатай унтсан гэхэд хүмүүс гайхдаг юм
Бичсэн: Zaluu | цаг: 12:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 462 удаа уншигдсан.







:-)
 
xaax