Зарим тохиолдолд тvргэвчилсэн секс нь эр хvнд vнэхээр таашаал авчрах нь байдаг. Гэвч хvчтэй хvйсийнхэн vргэлж яаруу сексийг эрхэмлэдэг гэж ойлгож болохгvй.
Секс зvйчдийн судалгаагаар эрчvvдийн дийлэнх нь тэдэнд хурьцахын өмнөх оршил дутагдаж байдаг гэнэ. Зөвхөн арван эр хvний нэг нь шуурхай сексийг эрхэмлэдэг аж.
Эрчvvд дандаа хvсдэг
Vнэнд төдийлөн нийцэхгvй ойлголт. Эмэгтэй сексийг туйлын их хvсч байхад эр хvний сэрэл хөдлөх нь бvv хэл буурах нь бий. Эрчvvд өнөөдөр ч гэсэн “vргэлж хvсэх” ёстой гэдэг ойлгол тоосоо салж чадаагvй байна. Гэтэл секс зvйчдийн судалгаагаар хvчтэй хvйсийнхний тэн хагас нь сексийг тэднээс хvлээж буй vvрэг мэт ойлгож, хандаж ирсэн гэнэ. Тиймээс зөвхөн эрх vvргийнхээ дагуу сексддэг гэсэн байна.
Эр хvний секс болхи
Эмэгтэйчvvдийн дунд хамгийн их тархсан тvгээмэл төөрөгдөл. Бэлэг эрхтэн хөвчрөх нь автоматаар бvх зvйл боллоо, эр хvн амжилттай байна гэсэн vг биш. Эрчvvд янз бvрээр дур ханадаг. Эрхтэн хөвчрөх, таашаал авахын хооронд олон нарийн ширийн зvйл (нюанс) бий. Эрчvvдийн секс эмэгтэйчvvдийнхтэй адил мөн л нарийн төвөгтэй, онцлог байдаг.
Эрчvvдийн төөрөгдөл бvх эмэгтэйчvvд сексийн өмнө энхрийлvvлэхийг хvсдэг.
Эрчvvдийн дийлэнх нь vvнд итгэлтэй байдаг бөгөөд өөр ямар нэгэн зvйл байж болох талаар бодохыг ч хvсдэггvй. Бага зэрэг нэмж тодотгоход эмэгтэйчvvд ч мөн хурц, жолоогvй сексэд дуртай байдаг. Хэрэв найз бvсгvй надтай сексдэхийг хvсэхгvй байгаа бол тэр надад хайргvй. Яагаад ч юм эмэгтэйн сексээс татгалзаж буйн шалтгааныг эрчvvд хайр сэтгэлтэй холбон vздэг. Тэднийг бас ойлгож болно. Учир нь сексийн харьцаагаар дамжуулан эр хvн хатагтайн хайр сэтгэл, талархлыг хvлээдэг жамтай. Гэвч хvнд нөхцөл байдал, жишээ нь том хэрvvл, зөрчлийн дараа партнёр эрэгтэйн сексийн хvсэл замхрах нь бий. Эмэгтэй хvн аливаад эмзэг ханддаг тул хэрvvл (хэний ч буруу байсан) мартагдаагvй байхад сексдэхэд бэлэн биш байдаг. Эрчvvд энэ онцлогийг ойлгож, хvлээцтэй хандах нь чухал.
Эрчvvд сексийг хvсэхэд эмэгтэйчvvд хайр сэтгэлийг эрхэмлэдэг
Онолын хувьд эрчvvдэд таалагдах хувилбар. Vнэн хэрэгтээ эрчvvд секс ярихдаа сэтгэлийг ойлгодог, харин эмэгтэйчvvд хайр сэтгэл ярихдаа сексийн утгатайгаар хvлээн авдаг.
Уламжлалт бус сексийн хvслийн тухай эмэгтэй хvнд ярих хэрэггvй
Сексийн далд мөрөөдлийнхөө тухай эхнэр, найз бvсгvйдээ ярихад юу нь болохгvй гэж. Хэрэв тэр мөрөөдлөө хамтран хэрэгжvvлвэл бvр сайн. Хоёр биендээ өөрсдийн сексийн далд хvслийн тухай ярь. Та хоёрын мөрөөдөл ижил байж болно шvv дээ.