Ханийн "ЗАХ ЗЭЭЛ" |
Хэдийгээр сайхан сонсогдохгүй ч хүмүүсийн хэнд сэтгэл алдрах, хэнтэй ханилах нь үнэн хэрэгтээ тухайн хүний өөрийн үнэлэмж бөгөөд түүгээрээ юу “худалдаж” авч болох далд бодлоос шалтгаалдаг байна. Товчхоноор хэлбэл, эмэгтэй хүний “үнэ” нь түүний гадаад гоо үзэмжид тулгуурладаг бол эрэгтэй хүний “үнэ” түүний амжилтанд суурилаг ажээ. Сайхан хүүхнүүд эд хөрөнгө сайтай, ирээдүйтэй хүнтэй нийлдгийн учир үүнд байдаг байна. Олон судалгаанаас ийм дүгнэлт гарсан нь сонирхолтой. Дунд сургууль төгсөж буй 601 эрэгтэй, 745 эмэгтэй хүүхдийг гадаад байдлаараа бусдын сэтгэл татах байдлаар нь дүгнэн 15 жилийн дараа тэдний эзэмшсэн боловсрол, эрхэлж байгаа ажил, гэр бүлийн байдал, орлого зэргийг нь голлон судлахад “хөөрхөн, сэтгэл булаам” гэгддэг байсан охидын нөхөр нь орлого сайтай, өндөр боловсролтой байсан байна. Өөр нэг судалгаанд биеийн галбир сайтай царайлаг эмэгтэй оюутнуудыг сонгож, тэднээс ирээдүйн ханиа сонгохдоо эрэгтэй хүний ямар шинж чанарыг голлохыг нь асуужээ. Тэдний ихэнх нь эрэгтэй хүний эзэмшсэн мэргэжил нь чухал гээд өндөр зэрэглэлтэй, дээгүүр орлоготой мэргэжил гэж тооцогддог эмч, хуульчтай болзох хүсэлтэй гэж хариулжээ. /Гадаадад/ Харин үйлчлэгч, харуул зэрэг ажил хийдэг хүмүүстэй болзох дургүй гэж харилусан байна. Харин дундаж зэрэглэлийн мэргэжилтэй хүмүүсийн талаарх хандлага “царайлаг”” болон “царайлаг бус” охид хүүхнүүдийн хувьд ялгаатай байжээ.
Цахилгаанчин, нягтлан бодогч зэрэг мэргэжилтэй хүнтэй болзрхгүй гэж “царайлаг хөөрхөн” охид хариулсан бол “царайлаг бус” охидын нэлээд нь ханилж болно гэж үзсэн байна. Эндээс ханийн “зах зээлийн” тухай ойлголт гарч байна.
Бүхий л эмэгтэйчүүд нийгэмд тодорхой байр суурьтай, орлого сайтай хүнтэй ханилахыг хүсэх нь зүйн хэрэг боловч эмэгтэй хүний өөрийн үнэлэмж нь ямар хүнийг амьдралын ханиа болгон сонгоход нөлөөлдөг байна. “Царайлаг хөөрхөн” хүүхнүүд дунд зэргийн байр суурьтай хүнийг өөртөө арай л тохирохгүй гэж үзэх тул нэг их сонирхдоггүй ажээ. Гэтэл “царайлаг бус” хүүхнүүд ийм эрчүүдийг өөрсдийн “үнийн” хэмжээнд тохирно гэж үзэж, тэднийг сонирхох нь илүү байдаг ажээ.
Сэтгэл зүйчдийн хийсэн дээрх судалгааг зохиомол, амьдралаас хол гэж үзэх судлаачид байдаг. Гэсэн хэдий ч хүмүүсийн хоорондын ижил төстэйшинж чанар болон хүний гадаад үзэмж амьдралын ханиа сонгоход чухал үүрэгтэй болохыг үгүйсгэсэн судалгаа хараахан гараагүй байна.
Он-лайн ба гар утасны танил
Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хөгжил нь хоёр хүнийг орон зайнаас хамааралгүйгээр холбох хэрэгсэл болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Амьдарч байгаа газар орны нөхцөл байдлаас болж хоорондоо уулзаж танилцах боломжгүй байсан хүмүүс орчин үед хүсэл мөрөөдөл, хэрэгцээ сонирхол, санаа зорилгоор нэгдвэл дотносох боломж илүү болжээ. Интернэтийн хэрэглээ жилээс жилд өргөжиж, хүмүүс ч янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Шинэ, шинэ үйлчилгээ ч бий болж байна. Тухайлбал, интернэтийн шугам ашиглан, “он-лайн”-аар ярих, зургаа илгээх, тэр бүү хэл дэлгэцэнд бие биеэ хараад ярилцах боломж ч бий болжээ. Бичгээр болон дуу хоолойгоороо мэдээлэл илгээх гээд гар утас ч ялгаагүй олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Гар утас нь оюутан залуусын хоорондоо танилцаж дотносох нэгэн чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Мэдээллийн технологийн эдгээр үйлчилгээ нь ижил сонирхол бүхий хүмүүс танилцах боломжийг илүүтэй олгоно. Учир нь хүмүүс бие биеийнхээ бие бялдар, царай зүсийг харах боломжгүй тул тэдний харилцаа гүнзгийрэхэд сонирхол, үзэл бодол, хандлага зэрэг нь илүү үүрэгтэй байдаг. Гэтэл заримдаа шударга биш хүмүүс өөрийн сонирхол, нас, гэр бүлийн байдлын талаар худал мэдээлэл өгөх магадлал байдаг нь “он-лайн”-аар танилцахын нэг том сул тал болдог. Гэхдээ онлайн үйлчилгээгээр ихэвчлэн амьдралын боломж гайгүй, боловсролын түвшин харьцангүй дээгүүр хүмүүс үйлчлүүлдэг тул онлайны танил нь тодорхой хүрээнд байх нь ойлгомжтой билээ. Энэ төрлийн үйлчилгээ нэмэгдэх тусам янз бүрийн сөрөг асуудал нийгэмд үүсэж болохыг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харж болно. “Он-онлайн”-аар танилцсан хүмүүсийн гуравны нэг орчим нь биечлэн уулзах санаачилгаа гарган, уулздаг гэсэн тооцоо гаргажээ.
Зовж олдсон бүхэн үнэтэй.
“Нэг их зовоолгүй олдсон” охидыг хөвгүүд сонирходоггүй гэж хаанаас ч юм нэг “ухаантан” сургагчыг та санаж байгаа бизээ. Энгийнээр тайлбарлавал хөвгүүд өөрт нь таалагддаг атлаа араасаа удаан гүйлгэж зовоосон охидод илүү татагддаг байх нь. Энэ талаар хийсэн олон судалгаа дээрх үг дэмий болохыг нотолжээ.
Коллежийн эрэгтэй оюутнууд интернэтээр танилцаж, болзох хөтөлбөрийн будалгаанд оролцжээ. Оюутан бүр судлаачийн өгсөн нэг утасны дугаарт залган тухайн хүнтэйгээ болзох санаачилга гаргах ёстой байв. Тэднийг судлаачийн өрөөнөөс ярьж дууссаны төрсөн сэтгэгдлийг нь асуусан байна. Үнэн хэрэгтээ, бүх оролцогчид нэг ижил дугаар өгч, утсаар ярих хүнийг нь зориуд бэлтгэсэн байжээ. Судалгаанд оролцогчид ярихдаа тэрээр тэдний тал хувьд нь “амархан” охины дүрд тоглон, болзооны урилгыг рзлээн авч, баярлаж догдолж байгаагаа илэрхийлсэн байна. Харин үлдсэн тал хувь нь тэрээр гүйлгэдэг “хэцүү” олддог охидынхоос илүү баталгаагүй ажээ. Ийнхүү “их гүйлгэдэг” охид илүү үнэд хүрдэг гэдэг таамаглал нь батлагдаагүй тул дээрх судлаачид судалгааны таамаглалаа дахин өөрчилж үзжээ. Тэд эмэгтэй хүн зарим хүнтэй харилцахдаа “зовоож байж” олдогчийн дүрд тоглодог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрт чинь амархан зөвшөөрсөн ч бусад эрчүүдэд тийм биш хэцүү бадаг байна. Энэ таамаглалыг интернетээр танилцаж болзох судалгаа баталсан ба ийнхүү зарим тохиолдолд хэцүү дүр эсгэж чаддаг эмэгтэй эрчүүдэд илүү таалагддаг гэж тэд дүгнэжээ.
Дээрх судлаачид “зовоож байж” зөвшөөрөх аргыг нэлээд нарийвчилж судалжээ. Тэдний үзэж буйгаар, эмэгтэй хүн өөрт таалагдсан залуудаа “өөрт нь талтай олон залууд нүүр өгдөггүй ч зөвхөн өөртэй нь уулзахаас татгалзахгүй байгаа дүр үзүүлэн, харин түүнийг жинхэнэ ханиа гэж үзэх хүртэл багагүй хугацаа орно” гэж ойлгуулж чадвал түүний хийсэн бүхэн нь амжилтад хүрэх ажээ.
Энэ нь аливаа нийгэмд тогтсон эмэгтэй хүн эрэгтэй хүнийг зовоож эхнэр нь илүү үнэ цэнэтэй гэсэн хүйсийн талаарх хэвшмэл ойлголтоос үүдэлтэй нь мэдээж билээ. Харин эрэгтэй хүн хэцүү олдогчийн дүрд тоглодог эмэгтэй хүн яаж хандах тухай бид огт мэдэхгүй билээ.
Ганцхан түүнийг онцгойлдгийн учир
Хүн амьдралын ханиа сонгохдоо нас, гарал угсаа, боловсрол, хандлага, итгэл үнэмшил зэрэг өөртэйгээ төстэй шинж чанарыг үндэс болгодог тухай бид өгүүлсэн билээ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь “сайхан” хүмүүст сэтгэл татагдах нь илүү байдаг ч, эмэгтэй хүний хувьд эрэгтэйчүүдийн нийгмийн байр суурь, орлогоо ахиулах чадвар чухал байдаг ажээ. Харин хүмүүс хань ижлээ сонгохдоо зарим зүйлийг яагаад онцолдог вэ? Гэдэг асуулт бидэнд сонирхолтой билээ. Үүнийг урамшууллын онол болон социобиологийн онолд тайлбарладаг юм.
|