Зvгээр л нэг жирийн харц хачин юм аа. Нvдэнд чинь дурлачихаж . Тормойтлоо гоёмоор , дандаа дуу аялмаар , цэх шулуун хээнцэр алхмаар, улаа бутартал инээмсэглэмээр сэтгэл минь гоё болчихож Гоё болчихож ч гэж дээ чамаар би сэтгэлээ гоёчихож Дэгэлзэж гэгэлзэж дуулмаар, уйлмаар, согтмоор болтлоо гоёчихож Гоё нvдтэй гоё сэтгэлтэй гоё бvсгvй болоод чамдаа очиж явна гэдэг гоё бодолтой болчихож Өвдөөд л баймаар ертөнцийн гоё өвчнөөр өвджээ. Дурлаад л баймаар чи минь яасан сайхан юм бэ? Дурлах ямар гоё юм бэ?
***
Бид тэр vед Хөгжим бvжгийн дунд сургуулийн долдугаар ангид суралцдаг байлаа. Хичээл завсарлаж дуусмагц хvvхдvvд ангидаа орж ирээд дор бvрдээ суудлаа эзэлцгээв. Би цvнхээ уудлаад дэвтэр номоо гаргах гэтэл гарт нэгэн дөрвөлжин эвхсэн цаас баригдлаа. Тvvнийг гаргаж ирээд хажуудаа суудаг найз охинтойгоо хамт сонирхон задалж vзтэл (Намайг уучлаарай Би анх удаагаа ганцхан чамд л энэ захиаг бичиж байна. Чи надад их таалагддаг. Тийм учраас чамтай vерхэхийг хvссэн юм. Б…хариу) гэж их нямбай бичсэн байлаа Бид 2 хэн болохыг нь мэдэхгvй Б гээд таталчихсан байхыг хараад ихэд гайхан таах гэж оролдов. Гэтэл хичээл зааж байсан багш маань хичээл анхаарахгvй байна хэмээн зэмлэх сонсогдоход нөгөө захиагаа халаасандаа хийчихээд ангийнханийгаа хэсэг тойруулж хартал сэжиг бvхий хvн ер харагдсангvй.
Тэгээд ч манай ангийн охид ангийнхаа хэдэн бор бандийг хирдээ л тоодоггvй байв. Иймд энэ захиа өөр ангиас ирсэн болж таарах нь гэж бодлоо. Тэр өдрөө эзэн олдсонгvй, бас захианы хариуг нэхэж хэн ч ирсэнгvй. Yдээс хойш бvжгийн мэргэжлийн хичээл орсны дараа тараад гэр лvvгээ явж байтал сургууль дээр хөгжмийн ангийн нэгэн хөвгvvнтэй vргэлж харц тулгардаг байсан минь санаанд орлоо. Тэр хvvтэй тааралдах бvр тэрээр намайг цоо ширтэхэд нь би ичихдээ буруу хараад тvргэн тvргэн хараад холдчихно. Сvvлдээ дахин дайралдах вий гэхээс айх шиг болж тэдний ангийн vvдээр өнгөрөлгvй өөр шатаар өгсөн ангидаа ордог болов. Энэ явдал бvтэн жил vргэлжилсэн юм. Тvvний нэрийг Батбаяр гэдэг юм. Одоо л захианы эзнийг оллоо. Энэ захиа л лав Батбаяраас ирсэн байж таарах нь гэж бодохдоо баярлах айх зэрэгцэн байв. Баярласаны учир гэвэл анх удаа анхний хайрын захидал авсандаа.
Айсны учир гэвэл юу гэж хариу бичих вэ гэсэндээ догдлоод тэр шөнөө унтаж ч чадсангvй шөнөжин орондоо элдвийг бодон хөрвөөж билээ. Өглөө нь хичээлдээ иртэл ангийн охид маань угаас сэргэлэн хөгжилтэй болоод ч тэр vv, надад ирсэн захианы эзнийг аль хэдийн мэдчихсэн мэт их баяртай угтацгаав. Манай анги 10 охин 10 хөвгvvнтэй бvжгийн мэргэжлийн анги билээ. Охид хоорондоо маш эвсэг хоорондоо муудалцахгvй , хов жив хөөцөлдөхгvй, бие биеэ хvндэлж чаддаг байсан. Тийм ч учраас Батбаярыг надад захиа өгснийг мэдмэгцээ vерх, vерх гэж бvгд зөвлөж байлаа. Тэгтэл захианы хариуг нэгэн охин нэхэж ирэв, сvvлд мэдэхнээ тэр охин Батбаяртай цуг нэг ширээнд суудаг гэнэ. Юу ч гэж бичихээ мэдэхгvй байтал дахиад хоёр дахь захиа ирэв. Тvvнийг задалбал чи надаас зугатаагаад байгаа юм уу даа. Ядаж надад харагдаж байгаач дээ. Би чамтай уулзмаар байна Захианы минь хариуг өгөөч гэсэн байв. Ангийнхаа охидын зөвлөснөөр vдээс хойш мэргэжлийн хичээлийн дараа тvvнтэй уулзахаар сургуулийнхаа 3-р давхрын хонгилд байдаг хамгийн захын цонхны дэргэд болзсон цагаасаа бага зэрэг хожимдсоор очтол Батбаяр цонхоор хараад зогсож байв.
Миний хөлийн чимээнээр эргэж харснаа ичингvйрэн буруу харав. Бид 2 бие биенээсээ ичих аятай, том цонхний зvvн бруун өнцөгт хоорондоо нэлээд зайтай зогсож хэсэг чимээгvй байснаа тэрээр эхэлж надаас манай гэрийг хаана байдаг тухай асууж яриа өдөв. Тэр vед манайх хотын төвд орон сууцанд амьдардаг, би хирдээ таарсан айлын эрх танхи охин байлаа. Тэгээд ч тэднийх таван буудалд гэрт амьдардаг гэсэн vг тааламжтай ч сонсогдоогvй ч юм уу тэр дороо яриагаа өндөрлөж бараг л дундаа би явлаа гэж хэлээд огцом эргэн шат уруудан гvйлээ. Тэрээр ард минь юу ч хэлсэнгvй ганцаараа хоцров. Маргааш нь Батбаяр их л уйтгартай явж байгаа нь харагдлаа, тэрээр өдөр бvр захиа өгөх боловч би нэг ч захиа бичсэнгvй. Хичээлдээ сайн томоотой даруухан бас царай зvсээр гологдохгvй ийм сайн хvvхэдтэй vерхсэнгvй гэж ангийн охид зэмэлцгээдэг болов Тvvнээс надад 10 гаруй удаа захиа ирсэн боловч нэг ч хариуг нь бичээгvй хэрнээ сэтгэлийн vгтэй энэ олон захидал надад шаналгаа нэмнэ. Нэг өдөр энэ явдлыг бvр мөсөн зогсооё гэж бодоод ангийнхаа охиноор тvvнтэй уулзах тухай хэл хvргvvлэв.
Энэ удаа бидний уулзах газар тэдний анги боллоо. Yдээс хойш мөн л мэргэжлийн хичээлийн дараа хөл татарсан хойно ангидаа төгөлдөр хуурын хичээлээ давтаж суутал найз охин маанв орж ирээд: Цаадах чинь ангидаа хvлээж байна оч гэлээ. Бага зэрэг гэрэвшсээр ангид нь яваад ортол Батбаяр бас л цонхоор гадагш харан зогсож байв. Бид бие биеэ хархаар ичээд юу ч ярьж чаддаггvй байлаа. Энэ удаа намайг уулзана гэсэн болохоор баярлаж байгаа бололтой бага зэрэг инээмсэглэсээр угтав. Миний уур хvрч байсан гэдэг жигтэй. Дахин тvvнээс элдэв захиа авахгvй гэдгээ хэлэх гэсэн болоод ч тэр vv оронгуутаа хаалганы хажуу дахь ширээнд суутал тэр намайг даган цонхны хажуугийн ширээнд суув.
-Хоёулаа энэ явдлаа ерөөсөө зогсооё, чи надад тийм сайн юм бол 10-р анги төгстөл хvлээ гэж би ширээ ширтсэн чигээрээ хэлтэл - Би хvлээж чадна гэж намуухан хариулах сонстов. Би энэ vгийг сонсоод юу ч ярилгvй гарч одлоо Ангиараа орж цvнхээ авчихаад сургуулиас гараад явж байхдаа эргэж хартал Батбаяр цонхоор миний хойноос ширтсээр зогсож байлаа. Энэ зураг миний санаанд vvрд хадгалагджээ. Хавар болж улсын шалгалтаа өгч дуусаад би өөр сургууль руу шилжсэн юм. Тэр цагаас хойш бид дахин хэзээ ч уулзсангvй.