Олон тийш савчаар хэрэггүй ээ
Охид нэг янзандаа байдаггүй юм
Оройн тэнгэрт залбираад нэмэргүй ээ
Одод нэг байрандаа байдаггүй юм
*** *** *** *** *** *** ***
Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан
Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан
Саадгүй амьдралын чинь жаргал нь би байхсан
Сайхан чинийхээ дэргэд үүрд хамт байхсан
*** *** *** *** *** *** ***
Дурлал бол сэтгэлийн салхи
Тэвчээр бол түүний цоож юм
*** *** *** *** *** *** ***
Намайг чи минь анх харахад би чамайг харсан
Нартай мөртлөө жихvvхэн өдөр басан
Зоримогхон харцны минь өмнө чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь байсан би чинийхээ
Нартай мөртлөө жихvvхэн өдөр басан
Зоримогхон харцны минь өмнө чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь байсан би чинийхээ
* * *
Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь
Навчисаас vндэс гуйж цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж гvнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь
Навчисаас vндэс гуйж цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж гvнж болъё би чинь
Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь
* * *
Дарс ч дэргэд нь ус шиг санагдах халуухан сэтгэл минийх
Дайн ч дэргэд нь энх санагдах хатуухан тавилан минийх
Далай ч дэргэд нь гvехэн санагдах тэр агуа сэтгэл минийх
Даянд ганцхан төрсөн хорвоогийн тэр дурлал минийх
* * *
Нууцхан шөнийн эзэн минь чи над руу ирэхдээ
Нулимс биш хайр биш жаргал авчирдагийг чинь би мэднэ
Нуурлаад vерлэсэн их амьдралын жамыг сөрж
Нуугдан уйлж нууцлан хайрласаныг минь чи мэднэ
Мянга мянган шөнө чи минь зvvдэнд минь минийх байхаар
Мартагдашгvй ганцхан өдөр зvрхэнд минь хамт байгаач
Зуу зуун шөнө чи минь зvvдэнд хамт жаргахаар
Зуурхан тvрхэн ч болов зvрхэнд минь минийх байгаач
Хэнэггvй явсан замд чинь би чамтай учирахад
Хэнзэлж ургасан хайр зvрхэнд чинь хоцорсон уу хэлээч
* * *
Уруул даваагvй хайрын
Зvрхэнд яргах vндэс
Учрал нээгээгvй уруулын
Зvvдэнд дэлгэрэх сарнай
* * *
Март даа намайг бvр март
Магадлан дурсан санах хэрэггvй
Угтах ирээдvй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгvй бол яана
Ухаант нvдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариутгах болтугай
Март даа чи намайг бvр март
Маргааш би холын хол явлаа
Хэзээ ч юм бэ? хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тааралдвал
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жам ёсыг хvндэтгэн баярлах болно би
* * *
Уйлаад яах вэ бvсгvй минь
Ус ямар мундсан биш
Ус тэгээд ямар уйтгар гуниг угаах биш
Гашуун нулимсаа арчаад яв
Гадаа гарч амьсгаа ав
Газар дэлхий холбирсон биш
Ганцаараа явах vvрдийн биш
* * *
Гэнэн цайлган цэвэр ариухан хайраа
Гэрэлт орчлонд ганцхан ганцхан хvнд өгөөрэй
Амьдрал хайрын минь шvтээн болсон
Ариухан хайраа дээдлэж яваарай
* * *
Цэцэгс ч атаархам царайныхаа гоо сайханд
Цээжиндээ багтамгvй бардамнал өвөрлөөд чи
Цэнгэлтэйхэн залуухан насныхаа аагаар халгиж
Цэрвvvхэн харцаараа хэн нэгнийг сөхрvvлж л яваа чи
* * *
Намуухан эгэлхэн дvрээрээ чи минь
Зvvдэнд минь vзэгдэх сайхан ч
Надад олдоогvй хайр чинь хvнийх болохоор уйлмаар
Зvсийг чинь vзэлгvй холхон явья гэтэл
Зvvдэндээ чамтай учраад баясан дурсдаг нь гайхмаар
Yзэгдээд л өнгөрөх заяандаа даанч хоромхон учирсан
Yйлийн vртэй дурлалаа чамаас би нуусан болохоор
Yнэндээ би чамдаа гомдохгvй юмсан гэж бодовч
Yзэг цаас нийлvvлж хичнээн ч удаан гуниглав даа
Зvрх тархиндаа захирагддаг хvн л болж төрснөөс хойш
Зvvдэн буурал хорвоог хайргvй туулна гээд яах вэ
Зvсрэх уяхан борооны надад анзаарагдах эгэлхэн уянга
Зvрхний минь гvнд нууцлагдсан
Даруухан дvрийг чинь мартахгvй
Надад ахиад олдохгvй мөртлөө
Намар оройн бороо шиг гуниг өвөрлөсаөн дурлалаа
Нутаг нугын цэцэгсээс нуун байж илчилснийг
Нартад ганцхан чи минь насандаа тунгааж ойлгоорой
* * *
Хорвоогоос энэ бие минь хальсны дараа
Хойт насандаа чамтай учирах болов уу?
Мадаггvй энэ vнэн гэвэл
Магад одоо vхсэн ч яахав
* * *
Алдсан шvvрс алдалт минь салхи болж
Асгарсан нулимс минь бороо болоод
Амрагийн минь цонхоор vдээн орж
Амгалан нойрноос нь сэрээгээч
* * *
Нулимсандаа хахаж цацан уйлж суугаа миний бяцхан анд
Нууцхан хайраасаа болж чи шаналж буйг би мэднэ
Зориг зvрх чинь тэмцэлд дутаад л байна даа анд минь
Зовлонгоо нимэглэн дурлалынхаа төлөө тэмц тэгвэл чи харамсахгvй
* * *
Энхрий амраг минь намайгаа хvлээж
Энэ орчлонд төрөлгvй удаан оршжээ
Эх захгvй орон зайд хөвсөөр явж
Эрэн эрсээр бие биенээ олжээ бид
* * *
Тэр бvсгvйд би дурлаж байна
Тэнгэр хvртэл цэв цэлмэг
Гэгээн тунгалаг харагдаж
Хөлийн доорхи цардмал зам
Зөөлөн бодогдож
Хvvхдvvдийн шуугианд
Тэр бvсгvйд л би дурлаж байна
* * *
Хурц шаргал нар толгой дээрээс цохиж
Хурдлаарай хэмээн намайг яаруулна
Чамруу алхах замыг минь гэрэлтvvлж
Чухал vгийг цээжинд минь бичиж хөтлөнө
* * *
Дурлал хэмээх гашуун дарсыг
Дундаа тавиад чамтай хамт уумаар байна
Ганцаар би согтож яах юм бэ
Гагцхvv чамайг л согтоомоор байна
* * *
Бодол бодлын дундаас орхигдохгvй ээ миний хайр
Буцаж холдох насанд гээгдэхгvй ээ миний хайр
Он оны уртад мартагдахгvй ээ миний хайр
Олон шөнийн зvvднээс салахгvй ээ миний хайр
* * *
Сэтэглийг минь чи нээгээд цав цагаан лянхуа зур
Сээтэгнvvр алаг нvдээ зрхэн дээр минь зур
Надаас өөр хvн vзэхгvй энэ зургийг
Нарт ертөнцийн алдарт
Жакондоогоор ч солихгvй
Өөрийгөө чи над дээр гал улаанаар зур
Ороолийг vнсээгvй уруулаараа хацар дээр минь зур
Өнгөцхөн хээнцэр сэтгэл vзэхгvй энэ зургийг
Өр зvрхнийхээ тvмэн өнгөөр улам тордож явъя
* * *
Хаврын бороог нулимстай минь зvйрлээрэй
Хавсрага салхинд минь vнэрийг минь гээгээрэй
Хайртай байсныг минь тэгээд чи мартаарай
Харин чамайгаа би мартахгvй ээ хайрт минь
* * *
Давалгаалан булиглах зvрх минь тvvн рvv тэмvvлж
Дасаж дурласан сэтгэл минь намайг жаргал мөрөөдvvлдэг
Дааж давшгvй мэт санагдавч дурлал гэдэг баяр хөөр өгдөг
Дайсан хvнээ ч өрөвдөх уужуу сэтгэлтэй болгодог
* * *
Эгэл жирийн амьралаар уртаас урт амьдрахсан
Энгийн даруу чамтайгаа vvрд хамт амьдрахсан
Хайраар бvтэж хуураар дуулсан дууг минь чи сонсооч
Хайлган сэтгэлийн минь эгшиг болсон харцыг минь чи ойлгооч
Хуурамч биш шvv миний энэ ариухан дурлал
Худлаа биш шvv миний энэ сэтгэлийн vгс
* * *
Улирах хоногийн тоог би буцааж чадахгvй
Урсах нулимсаа харин барьж би чадна
Уучлал гуйгаад чамайг өмнө минь сөхрөхөд
Уужуу тайвнаар би оройтсон гэж чадна
Дусал нулимсны минь өрийг чи төлж чадахгvй
Дуугvйхэн инээмсгэлсэн харцыг чинь би олж харахгvй
Дундуурхан жаргалыг минь харин хэн ч мэдэхгvй
* * *
Эгэл жирийн амьралаар уртаас урт амьдарч
Энгийн даруу чамтайгаа vvрд хамт байхсан
Аз жаргалтай амьдралаар хорвоог бvхлээр нь цалгиан
Амьдрал хайр хоёроо зөвхөн чамдаа өгөхсөн
* * *
Аашлан алгадсан харцанд чинь би хайртай
Аминчхан vнссэн урууланд чинь би хайртай
Даруухан инээсэн мишээлд чинь би хайртай
Дөлгөөхөн ширтсэн нvдэнд чинь би хайртай
* * *
Надад хайртайг чинь би мэдсээр байж
Хэнд хайртай вэ? гэж асуух дуртай
Надаас өөр хvн байхгvйг чинь мэдсээр байж
Чам руу хэн харах вэ гэж шинжих дуртай
* * *
Харахгvй өнгөрч чадахгvй
Харчуулын нvдэн дундуур туучиж
Халуун залуу vзэсгэлэнт охин чамайг
Хань болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Балга балга инээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран vvлэнд бvдэгсэх шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Yйрэн vйрэн эмтэрч
Yнэний чулууг дэрлэхдээ
Yйлийн vргvй сайн ханьтай хорвоог туулсанаа
Yхэлд хvртэл гайхуулж
Чамаараа би гоёсон
* * *
Хачин юмдаа би дурлачихлаа гэж vv
Хаанахын ямар бvсгvй зvvдэнд ирээд байна аа
Хэн нэгний энгэрийг тvшин зөндөө ихээр уйлмаар санагдана
Хэрэг болгон хэнд ч хэлэлгvй холын хол явчихмаараа
* * *
Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчvvл эхлээд хардаг
Харанхуй vдшийг сvлэн бvжин сар тормойж
Ханатыг чинь гийгvvлэх бvсгvйчvvд минь ирдэг
ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бvхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бvсгvйчvvдээ vнсье
* * *
Дурлалын дарсанд хөлчvvрсэн хорин
тавны зvрхэн дээгvvр
Дууны цэнхэр дугараа шиг чиний
дурсамж хөвөрнө
Дэндvv ялдам харцанд нь гуниг
уйтгараа гээсэн
Дэргэдээ суулгаад хараад баймаар
хvний сайхан vр минь
* * *
Дэр нийлvvлээд амьдрахгvйгээс хойш
Өөртөө намайг битгий ойртуул
Дэндvv эмзэг бvсгvй сэтгэл
Дасчих нь байна шvv холхон яв даа
Голомт зангидаад амьдраагvйгээс хойш
Өөртөө намайг битгий дасга даа
Гомдох нь амархан бvсгvй сэтгэл
Өширөх нь байна шvv алсхан яв даа
* * *
Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бvхнийг хайраараа дvvргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зvvдээ манан хөрвөсөөр
Ахиж унтаж чадалгvй өглөө болгох сайхан
Гал дvрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сvлэх сайхан
Хайртай шvv би дэндvv…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан
* * *
Дэргэд минь байгаад хэрэггvй
Дэлхий хоёр хайрыг даадаггvй юм
Дэндvv гэгээн чигээр нь л энэ дурлалаа
Сэтгэлдээ тэгээд л булшилчихъя
* * *
Yе vехэн бодогдоод болдоггvй
Yнэхээр мартаж чадахгvй байна гэж vv
Энэ чинь тэгэхээр анхны дурлалын шарх уу
Илчилж чадахгvй нөгөө vгс
Захидлаар дайдаг сэтгэл минь
Замдаа мэнд яваарай
Задарч болдоггvй сэтгэл минь
Заавал чамд хvрээсэй
* * *
Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хvсэн санаашрах миний зvггvй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илvv жаргал гэж байдаг бол чамаасаа лгуймаар
Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндvv хар нvднээс чинь хол явмаар эсвэл vнсмээр
Дэр нийлvvлж орчлонг мөхтөл ханилмаар эсвэл vхмээр
* * *
Хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй
Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл элэгддэггvй
Агаар, хоол, зvvд нойр шиг давтан давтан
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм
* * *
Ариухан мөртлөө гэгээнхэн
Анхны хайр чи
Бяцхан зvрхэнд минь vлдээсэн
Битvvхэн ч гэсэн жаргал юм
Алдаж эндсэн ч бай
Анхны хайр бvхэн
Хvн бvрийн зvрх сэтгэлд
Хамгийн нандин бэлэг юм
* * *
Нууцхан дасаж сэтгэлээ нээсэн хайрын хорвоо
Нулимсанд хахаж дvvрсэн хагацлын хорвоо
Дахиад уулзах vгvйг мэдэхгvй айдсын хорвоо
Даржин сэтгэлдээ чамайгаа хvлээх итгэлийн хорвоо
Алагхан зvрхэнд минь амьдрал нь багтах завгvй хорвоо
Арван сарыг нулимстай vдсэн vгvйрлийн хорвоо
* * *
Зөөлөн зөөлөн vлээх намрын хонгор салхи шиг
Зvрхэнд хайрын шуурга болон ирээч
Хосгvй vнэн хайрын шуурга шvтээн
Хорвоод мөнх дурлалын бурхан
Хонгор чамдаа би хайртай
* * *
Чамайг хараад
Нvд орсондоо баярласан ч
Чамайг хараад
Ухаан орсондоо би зовном
Бодлын цагаан нууранд
Хvлээсэн жаргал чинь би даанч биш аж
Болох болохгvйн зайнд
Насан турш мартахгvй явах нэгэн аж
* * *
Яргуйт дэлхийг сvv шиг гийгvvлдэг
Ялгуун саранд хvн дуртай
Ярих нь хvртэл дуу шиг дуулдаг
Янагхан чамдаа би хайртай
* * *
Аяс vесхэн бодох сайхан
Аяархан гуниглаад санах сайхан
Зvгээр л өөрийг тань бодох сайхан
Зvсийг чинь хараад баярлах сайхан
Уулзалгvйгээр санах сайхан
Учраа мэдэхгvй гуних сайхан
Таныг би санах дуртай
Танхил гэнэн бодох дуртай
* * *
Сэтгэл булаах шиг нvдний чинь харц
Сэрvvн горхины ус шиг мэлмэрдэг
Зvрх уяраах хасын царайны чинь гэгээ
Зvсэр борооны дараах солонго шиг туяардаг
* * *
Гоо сайхан төгс бvрдсэн гvнжхэн минь
Голж хэлэх өө эрээд олдошгvй дагинахан минь
Голт борын зvрхэнд мөнх гэрэлтэх дурлал минь
Ганцхан олдох амьдралд ахин заяахгvй хайр минь
* * *
Хайр бол хvний сэтгэл зvрхний мөнхийн дагуул юм.
Хайргvйгээр хvн амьдарч, сэтгэж чадахгvй.
Хайрын хvчээр л бид агуу бvхнийг мэдэрч байна шvv дээ
Белла Ахмадулина
* * *
Дурлал биднийг амжилтанд дууддаг
Дурлал хvнд аугаа чадал өгдөг
Дурлал амвдралыг дvvрэн байлгадаг
Дундрашгvй их мөрөн шиг цалгидаг
Дурлал хvнд аугаа чадал өгдөг
Дурлал амвдралыг дvvрэн байлгадаг
Дундрашгvй их мөрөн шиг цалгидаг